Америкийн газрын тосны хүрээлэнгийн мэдээллийн дараа газрын тосны үнэ унав
Америкийн газрын тосны хүрээлэнгээс (API) АНУ-ын түүхий нефтийн нөөцийг энэ 7 хоногт 1.9 сая баррелиар өснө гэж таамаглаж байсан ч 4.052 сая баррелиар өссөнөөр ханшийг нь унагалаа.
Өнгөрсөн долоо хоногт API-аас түүхий нефтийн нөөцийг 6.490 сая баррелиар буурсан гэж мэдээлсэн.
Одоогоор түүхий нефтийн нөөц 340.2 сая баррельд хүрсэн нь 2023 оны 3 сараас хойших хамгийн дээд түвшин болж байна.
Гэсэн ч ковидын үед буюу 2020 оны 6 сард зарласан 656 сая баррелийн нөөцөөс одоо байгаа нөөц нь хамаагүй доогуур байна.
Өчигдөр API мэдээлэл гарахаас өмнө газрын тосны ханш уналттай арилжаалагдаж эхэлсэн.
Учир нь даваа гарагт OPEC-ийн гишүүн орнууд олборлолтын хэмжээгээ 2025 он хүртэл аажмаар нэмнэ гэсэн нь газрын тосны ханш буурахад нөлөөлжээ.
Мөн EIA дата мэдээллээр өнгөрсөн 7 хоногт зарласан шатахууны нөөц сүүлийн 5 жилийн дунджаас 1%-иар доогуур байна. Иймд шатахууны нөөцийн хэмжээ нэмэгдэх шаардлагатай буюу олборлолтыг нэмэгдүүлэх шаардлагатайг харуулж байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй