Roaring Kitty нэрээр алдаршсан Keith Gill -ийн арилжааг шалгаж байна.
Массачусетсийн Үнэт цаасны зохицуулах хорооноос “Roaring Kitty” нэрээр алдаршсан GameStop-ын хөрөнгө оруулагч Keith Gill-ийн арилжааг шалгаж эхэлжээ.
Roaring Kitty нь видео тоглоомын бизнес эрхэлдэг компанийн хувьцааг өснө хэмээн 116 сая ам.долларын бооцоо тавьсан талаараа Reddit-д нийтэлсэн. Үүний дараа өнгөрсөн даваа гарагт GameStop-ын хувьцаанууд өссөн юм.
Мөн тэрээр GM-ийн 5 сая ширхэг хувьцаа болон 6 сарын 21-нд дуусах нэгжид 20 ам.доллараар хэрэгжих 120,000 ширхэг колл опцион эзэмшиж байгаа юм.
Ройтерс агентлагаас Keith Gill-ийг өөрөө тухайн мэдээллийг Reddit-д нийтэлсэн эсэх, нийтэлсэн хүн нь хэн болохыг хараахан тогтоож амжаагүй байна гэж мэдээлжээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй