Хятадын үл хөдлөхийн салбарын хямрал төмрийн хүдрийн эрэлтийг бууруулж байна.
Хятадын орон сууцны зах зээл 3 дахь жилдээ агшиж байгаа нь дэлхийн хоёр дахь том эдийн засагт бүхэлд нь сөргөөр нөлөөлж буйн тод илрэл болж түүхий эдийн эрэлт буурч байна.
Үүний улмаас төмрийн хүдрийн ханш сүүлийн зургаан долоо хоногийн доод түвшинд ирсэн бол Хятадын боомтууд дахь төмрийн хүдрийн нөөц сүүлийн 2 жилийн хамгийн өндөр түвшинд байна.
Тус улсын үл хөдлөхийн 100 том компанийн шинэ орон сууцны борлуулалт 5 сарын байдлаар өнгөрсөн оны мөн үеэс 34 хувиар буурч, 322.4 тэрбум юань буюу 44.5 тэрбум ам.долларт хүрчээ.
Цаашид ч орон сууцны борлуулалт болон шинэ бүтээн байгуулалтын тоо буурах төлөвтэй байна.
Goldman Sachs-ийн Хятадыг хариуцсан ахлах эдийн засагч Хуй Шан болон үл хөдлөх хөрөнгийн шинжээчид, энэ онд орон сууцны үнэ 15 хувиар буурч, төмрийн хүдрийн үнэ 4 дүгээр улиралд тонн нь 100 ам.доллар болж буурах төлөвтэй байгааг санууллаа.
Мөн China Industrial Futures Ltd-ийн шинжээч Йинг Вэй, төмрийн хүдрийн үнэ 6 сард буурах хандлагатай байна гэжээ.
Сингапурын биржид төмрийн хүдрийн фьючерс 3.3 хувиар буурч, тонн нь 111.70 ам.доллар болсон нь 4 сарын 17-оос хойших хамгийн доод үзүүлэлт юм.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй