Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

СЗХ-ны хуралдаанаар нийслэлээс нийтэд санал болгох 500 тэрбум төгрөгийн бондыг бүртгэлээ

СЗХ-ны хуралдаанаар нийслэлээс нийтэд санал болгох 500 тэрбум төгрөгийн бондыг бүртгэлээ

СЗХ-ны хуралдаанаар нийслэлээс нийтэд санал болгох 500 тэрбум төгрөгийн бондыг бүртгэлээ

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан өнөөдөр болж 39 асуудал хэлэлцсэнээс  үнэт цаасны зах зээлтэй холбоотой дараах асуудлаар шийдвэр гарсан байна.

Ханшийн зөрүүний албан татварыг 2024.07.01-ээс ҮЦТХТ эсхүл кастодиан банкнаас суутгана.

“Дотоодын үнэт цаасны анхдагч болон хоёрдогч зах зээлд нээлттэй арилжаалсан Засгийн газар, аймаг, нийслэлийн болон Монгол Улсад байрладаг албан татвар төлөгчийн өрийн хэрэгсэл /бонд/, хувьцаа, бусад үнэт цаасыг борлуулсны орлогод албан татвар ногдуулах орлогыг тодорхойлох, суутган тооцох, төсөвт төлөх, тайлагнах журам”-ыг шинээр баталсан.

Энэхүү журмын дагуу ханшийн зөрүүний албан татварыг 2024.07.01-ний өдрөөс эхлэн ҮЦТХТ эсхүл кастодиан банкнаас суутган төлнө.

“Үнэт цаасны бүртгэлийн журам”-д нэмэлт өөрчлөлт орууллаа.

УИХ-аас Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2022 онд баталж өнгөрсөн оноос мөрдөж эхэлсэн. Хууль хэрэгжиж эхлэхээс өмнөх хугацаанд хөрөнгийн үнэлгээний үйл ажиллагаа эрхэлж байсан компаниуд бүтцийн өөрчлөлт хийж өөр хуулийн этгээдэд үйл ажиллагаагаа шилжүүлэх, шинэ хуулийн этгээд байгуулах тусгай зөвшөөрөл авах шаардлага тулгарсан.  Ингэснээр “Үнэт цаасны бүртгэлийн журам”-ын зарим нөхцөл, шаардлагыг хангах боломжгүй болсон тул хуралдаанаар уг журамд нэмэлт, өөрчлөлт оруулж баталлаа.

Нийслэлийн Засаг даргын нийтэд санал болгох 500 тэрбум төгрөгийн бондыг бүртгэлээ.

“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”, нийслэлийн дунд хугацааны хөгжлийн төлөвлөлтийн хүрээнд хийгдэх бүтээн байгуулалт,  төсөл, арга хэмжээнүүдийг санхүүжүүлэх зорилготой  нийслэлийн Засаг даргын нийтэд санал болгон гаргаж буй 500 тэрбум төгрөгийн болон нэг компанийн хаалттай хүрээнд санал болгох бондыг бүртгэлээ.

Бусад

Шинээр 2 компанид хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах тусгай зөвшөөрөл, 1 компанийг үнэт цаасны зах зээлд оролцогчид хууль зүйн зөвлөгөө үзүүлэх хуулийн этгээдээр бүртгэж, нэг хамтын хөрөнгө оруулалтын сангийн дүрэм болон бодлогын баримт бичигт, мөн хоёр хувийн хөрөнгө оруулалтын сангийн дүрэм, бодлогын баримт бичгийг шинэчлэн батлах, асуудлыг зөвшөөрлөө. 

 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.