Eвропын Төв банк бодлогын хүүг 25 суурь нэгжээр бууруулж 3.75 хувь болгов.
Европын Төв банк 9 сарын турш барьсан бодлогын хүүг 3.75 хувь болгож бууруулав. Ирэх онд инфляц өснө гэсэн таамаглал байгаа юм. Тиймээс энэхүү шийдвэр нь бодлогын хүүгийн цаашдын төлөв байдлын талаар тодорхойгүй байдал үүсгэлээ.
Мөн төв банкнаас ирэх 7 сард бодлогын хүүг дахин бууруулна гэж мэдэгдсэн нь зах зээлд томоохон эргэлзээг авчрав.
Өнгөрсөн оны 9 сард 4.3 хувьтай байсан инфляцын түвшин энэ оны 4 сарын байдлаар 2.4% болж буурсан. Мөн Евро бүсэд цалингийн өсөлт тогтворжиж 1-р улиралд 4.7 хувиар өссөн байна.
Бодлогын хүүг бууруулах шийдвэрийн дараа Европын хувьцаанууд өндөр өсөлтийг үзүүлсэн ба “EURO STOXX 600” индекс түүхэн дээд ханшинд дахин ирсэн байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй