Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

GameStop 100 хувь өслөө.

GameStop 100 хувь өслөө.

GameStop 100 хувь өслөө.

Өчигдөр Roaring Kitty нэрээр алдаршсан GameStop-ын хөрөнгө оруулагч Кит Гилл “YouTube дээр livestream хийнэ” гэж мэдэгдсэний дараа GameStop (NYSE:GME) компанийн хувьцааны ханш бараг 100%-иар өслөө.

Кит Гилл нь 2021 онд GameStop болон AMC хувьцааны гол тоглогч байсан юм.  

Тэрээр гурван жил завсарласны дараа гэнэт гарч ирсэн бөгөөд X.com руу буцаж ирснээр GameStop-ын хувьцааны ханш өнгөрсөн сард 300 хувь өссөн юм.

Мөн Кит Гилл нь тус хувьцаанд 116 сая ам.долларын бооцоо тавьснаа нийтэлсний дараах даваа гарагт GameStop-ын хувьцаанууд 20 гаруй хувиар өссөн байна.

Харин өчигдөр AMC Entertainment (NYSE:AMC) хувьцаа 12%-иар өссөн бол чихэвч үйлдвэрлэгч Koss компанийн хувьцаа 15%-иар өсжээ.

GME-ийн нэгж хувьцаа үндсэн бирж дээр 46.55 ам.долларын ханштайгаар хаагдсан ч зах зээлийн дараах арилжаагаар 61 ам.долларт хүрсэн байна. Ингэснээр GameStop-ын хувьцааны ханш он гарсаар нийт 160%-иар өсөөд байна. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.