Simple III бондын анхдагч арилжааны захиалгыг нээж цан цохилоо.
Голомт Капитал үнэт цаасны компани, MCS группийн охин компани Ашид Капитал ББСБ ХХК-тай хамтран хөрөнгө оруулагчдад санал болгож буй BBB+ зээлжих зэрэглэлтэй Simple III бондын анхдагч зах зээлийн арилжааг нээж, цан цохих ёслол өнөөдөр /2024.06.07/ боллоо.
Үнэт цаас гаргагч Ашид Капитал ББСБ нь дэвшилтэт технологид суурилсан Simple аппликэйшнийг зах зээлд нэвтрүүлснээр 40 мянга орчим хэрэглэгчдэд дижитал зээл, санхүүгийн үйлчилгээг үзүүлж буй салбартаа тэргүүлэгч компани юм.
Simple III бондын онцлог
Simple III бондын нэгжийн үнэ нь 100,000 төгрөг бөгөөд нийт 20 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлж, зээлийн багцыг нэмэгдүүлэхэд зарцуулна.
Тус бондын жилийн 18%-ийн хүү нь инфляцын түвшнээс 10.8, бодлогын хүүгээс 7 нэгжээр, ТОП-5 банкны хадгаламжийн дундаж хүүгээс 1.48 дахин өндөр байгаа юм.
Мөн хүүгийн орлогын албан татвар нь хаалттай бонд, хадгаламжаас 2 дахин бага тул бодит өгөөж нь 19%-тай дүйцэж байна. Хүүгийн төлөлтийг улирал тутамд хийх нөхцөлтэй тул дахин хөрөнгө оруулж өгөөжөө нэмэх, хугацаанаас нь өмнө арилжаалах боломжтой, Монголын анхны рейтингтэй бонд юм.
Simple III бондыг сонгох шалтгаан
Зээлжих зэрэглэл
Simple III бондын BBB+ зэрэглэл нь хөрөнгө оруулахад тохиромжтой ангилалд орж буй. "Рейтинг" нь хөрөнгийн зах зээлд компанийн найдвартай байдлыг илтгэдэг үзүүлэлт юм.
Цэвэр ашиг
Ашид Капитал ББСБ нь 2021 онд 220 гаруй сая төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж байсан бол 2023 оны эцэст 12 тэрбум төгрөгт хүрч өссөн байна.
Өөрийн хөрөнгийн өгөөж
Компанийн өөрийн хөрөнгийн өгөөж 2023 оны эцэст 18.9 хувьд хүрсэн нь салбарын дунджаас 3.1 нэгжээр өндөр байна.
Цэвэр зээлийн багц
Цэвэр зээлийн багц нь сүүлийн 3 жилд дунджаар 15 хувь өсөж 2024 оны 1-р улиралд 166.1 тэрбум төгрөгт хүрсний 56 хувь нь финтек зээл байгаагаас 12 хувийг Simple аппликэйшнээр олгосон зээл бүрдүүлж буй нь салбартаа тэргүүлэх үзүүлэлт юм.
Эргэн төлөгдөх найдвартай эх үүсвэр
Simple III бонд нь 20.0 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэх бөгөөд өөрийн хөрөнгөөс 8.3 дахин бага буюу ердөө 12 хувьтай нь тэнцэж байна.
https://golomtcapital.com/forms/simplebond
8688-9922 | 8888-0272
8610-5050 | 7012-1530
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй