Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

ХНС бодлогын хүүгээ хэвээр нь хадгаллаа.

ХНС бодлогын хүүгээ хэвээр нь хадгаллаа.

ХНС бодлогын хүүгээ хэвээр нь хадгаллаа.

ХНС-ын ээлжит хурал өнгөрсөн шөнө инфляцын мэдээ зарлагдсаны дараагаар болсон ба уг мэдэгдэлдээ бодлогын хүүг хэвээр нь хадгалж 5.5 хувь дээр хэвээр нь хадгаллаа. Зах зээл дээр энэ жил 3 удаа бодлогын хүүгээ бууруулна гэсэн хүлээлт өндөр байсан ч ХН-аас 2024 онд 1 удаа л бодлогын хүүгээ бууруулахаар төлөвлөж байгаагаа албан ёсоор мэдэгдлээ. Гишүүдийн үзэж байгаагаар энэ оны сүүл гэхэд бодлогын хүүг 5.1 хувь болгон буулгах ба 2025 онд 4.1 хувь, 2026 онд 3.1 хувь байна гэж таамаглаж байгаа ажээ.  

Jerome Powell хэлэхдээ "Бидэнд инфляцыг зорилтот 2 хувьд хүргэх илүү хангалттай үзүүлэлт хэрэгтэй байгаа учраас бодлогын хүүг яаран бууруулахгүй" гэж ярьжээ. Мөн инфляц зорилтот 2 хувиас өндөр байгаа ч 2024 онд 2.8 хувь, 2025 онд 2.3 хувь байхаар таамаглаж байгаагаа ХНС мэдэгдэлдээ дурдаад байна. Хэрвээ инфляц буурч эхэлбэл бодлогын хүү ч гэсэн буурах төлөв рүүгээ шилжиж эхлэх юм. АНУ-ын зах зээлд бизнесийн идэвхжил суларч, ISM үйлдвэрлэлийн индекс 5-р сард буурч, хөдөлмөрийн зах зээл зөөлөрч, шинээр бий болсон ажлын байр гурван жилийн хамгийн доод түвшинд хүрч, ажилгүйдлийн түвшин 4% хүртэл бага зэрэг өссөн нь эдийн засгийн царцсан байдлыг илтгэж байна. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.