Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Black Semiconductor 254.4 тэрбум еврогийн санхүүжилт татлаа

Black Semiconductor 254.4 тэрбум еврогийн санхүүжилт татлаа

Black Semiconductor 254.4 тэрбум еврогийн санхүүжилт татлаа

Black Semiconductor стартап ХБНГУ-ын Засгийн газраас 228.7 тэрбум еврогийн санхүүжилт татсан гэдгээ энэ долоо хоногийн Лхагва гарагт мэдэгдлээ. Түүнчлэн, дээд зэрэглэлийн автомашин үйлдвэрлэгч Porsche-ийн венчур хөрөнгө оруулалтын нэгж Porsche Ventures болон венчур хөрөнгө оруулалтын компани Project A нар нэмэлт 25.7 тэрбум еврогийн санхүүжилт олгосон байна. Тус санхүүжилт нь Black Semiconductor компанийн Германы Аахен хотноо үйлдвэрийн байгууламж босгоход зориулагдах ба компани 2026 он гэхэд ажилчдынхаа тоог 4 дахин нэмнэ гэж таамаглаж байна. Одоогоор Европт цөөн тооны хагас дамжуулагч үйлдвэрлэгч байдгаас Нидерландын ASML чухал байр суурь эзэлдэг бол салбарын тэргүүлэгчид Тайван болон Өмнөд Солонгост байрладаг байна. Тиймээс Европын эрх баригчид бүс нутагтаа хагас дамжуулагч үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөрүүдийг чухалчлан авч үзэж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.