Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Теслагийн Optimus робот тус компанийн үнэлгээг 25 их наяд ам.доллар хүргэх боломжтой.

Теслагийн Optimus робот тус компанийн үнэлгээг 25 их наяд ам.доллар хүргэх боломжтой.

Теслагийн Optimus робот тус компанийн үнэлгээг 25 их наяд ам.доллар хүргэх боломжтой.

АНУ-ын шилдэг 500 нээлттэй хувьцаат компанийн S&P 500 индексийн зах зээлийн нийт үнэлгээ  45.5 их наяд ам.доллар байна. Харин Тесла компанийн хөгжүүлж буй Optimus робот нь тус компанин зах зээлийн үнэлгээг 25 их наяд ам.долларт хүргэх боломжтой бөгөөд S&P 500 индексийн талаас илүү хувийг Тесла дангаараа бүрдүүлнэ хэмээн гүйцэтгэх захирал Илон Маск мэдэгдлээ.

Тесла компани хүнтэй төстэй чадвар бүхий робот хөгжүүлэхээ анх 2021 онд мэдэгдэж, Optimus роботын туршилтын загварыг энэ оны нэгдүгээр сард танилцуулсан юм. Эдгээр робот нь хэрэглэгчдэд зориулан хоол хийж, гэр, оффис цэвэрлэх төдийгүй мөн үйлдвэрийн ажил хийх чадвартай гэдгийг пүрэв гарагт болж өнгөрсөн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар Маск мэдээлжээ.

Хувьцаа эзэмшигчдийн хүртэх өгөөж, үнэ цэнийн хувьд Optimus робот Теслагийн зах зээлийн үнэлгээг 25 их наяд ам.долларт хүргэх боломжтой хэмээн тэрбээр онцолсон юм. Өөрөөр хэлбэл, Тесла компани одоогийн Apple компаниас 8 дахин том болно гэсэн үг юм.

Тус компани 2025 оноос Optimus роботыг хязгаарлагдмал тоогоор үйлдвэрлэж, өөрийн үйлдвэртээ туршиж эхлэх бөгөөд улмаар 2025 онд 1000 болон түүнээс дээш тооны хүншүүлсэн робот ажиллана хэмээжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.