Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

БНХАУ-ын зах зээл богино хугацаандаа унах магадлалтай ч урт хугацаандаа одоогийн цэгээс 16.3% өсөх боломжтой

БНХАУ-ын зах зээл богино хугацаандаа унах магадлалтай ч урт хугацаандаа одоогийн цэгээс 16.3% өсөх боломжтой

БНХАУ-ын зах зээл богино хугацаандаа унах магадлалтай ч урт хугацаандаа одоогийн цэгээс 16.3% өсөх боломжтой

Өнгөрсөн долоо хоногт БНХАУ-ын зах зээлийн голлох индексүүд болох Shanghai Composite Index 0.61%, Hang Seng индекс 2.31%-иар уналаа. Техник үзүүлэлтүүдийг хараад үзвэл Hang Seng индекс 18,275 нэгжийг доош сэтэлснээр богино хугацааны уналтын трендэд шилжсэн ба богино хугацааны уналтын тренд дуусахын тулд 18,735 цэгийг дээш давах шаардлагатай байна. Харин 2024 он гарснаас хойш дунд хугацааны өсөлтийн трендийг Hang Seng Индекс үзүүлээд байгаа бөгөөд 16,100 нэгжид унах хүртэл энэхүү трендээ хадгалах төлөвтэй байна. Ханшийн зорилт 20,885 нэгж буюу одоогийн түвшнээс 16.3%-ийн дээгүүр байгаа юм. 

 

Унасан шалтгаан:  БНХАУ-ын инфляцын түвшин хүлээлтээс доогуур өссөн буюу 0.3% өссөн нь төрөөс хэрэгжүүлж буй нь эрэлтийг дэмжих бодлоготой уялдахгүй байгаа юм. Түүнчлэн үйлдвэрлэгчийн үнийн индекс 1.4%-иар буурсан. Эдгээр үзүүлэлтүүд нь БНХАУ-д хэрэглэгчдийн итгэл сул байгааг илтгэж байна. 

 

Нөгөө талд БНХАУ-ын аялал зуулчлалын яамны мэдээллийг үзвэл өнгөрсөн 3 долоо хоногт аялал зуулчлалын орлого нэрлэсэн дүнгээр 8.1%-иар өссөн байна. Харин 2019 оны үетэй харьцуулахад зуулчдын зарцуулалт 12.3%-иар буурчээ. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.