Какаоны үнэ өссөөр л…
Өнгөрсөн нэг жилийн дотор какаоны үрийн үнэ ханш гурав дахин өссөн байна. Тухайлбал, ердийн үед нэг тон какао 2 500 ам.долларын үнээр худалдаалагддаг бол энэ оны 4-р сар гэхэд тус бүтээгдэхүүний үнэ 11 000 ам.доллар хүрсэн байна.
Одоогоор, томоохон чихрийн үйлдвэрлэгчид болох Hershey [NYSE: HSY], Mars, Ferrero болон Mondelez [NASDAQ: MDLZ] урт хугацааны худалдан авалтын гэрээн дээр тулгуурлан үнийн эрс өсөлтийг мэдрээгүй байгаа хэдий ч какаоны үнэ ханш одоогийн түвшин дээр тогтох тохиолдолд ирээдүйд шоколад үйлдвэрлэлд сөргөөр нөлөөлөх юм. Энэ тохиолдолд үйлдвэрлэгчид шоколадан бүтээгдэхүүний орцыг шинэчлэн какаоны бүрэлдэхүүнийг бууруулах шаардлагатай болж ч магадгүй. Түүнчлэн, чихэр үйлдвэрлэгчид санал болгож буй бүтээгдэхүүнүүдийн цар хүрээг тэлж шоколаднаас өөр төрлийн амттан үйлдвэрлэхэд анхаарлаа хандуулж байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй