Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Ерөнхийлөгчийн сонгуулиас шалтгаалан АНУ-ын ажил эрхлэлтийн түвшинд өөрчлөлт гарна.

Ерөнхийлөгчийн сонгуулиас шалтгаалан АНУ-ын ажил эрхлэлтийн түвшинд өөрчлөлт гарна.

Ерөнхийлөгчийн сонгуулиас шалтгаалан АНУ-ын ажил эрхлэлтийн түвшинд өөрчлөлт гарна.

Goldman Sachs-ийн эдийн засагчид удахгүй болох АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн дараа тохиолдож болох цагаачлалын бодлогын талаар судалжээ. 

Өнгөрсөн онд АНУ-д цагаачлах хүний тоо 2.5 сая болж өссөн нь ДНБ-ий өсөлтийг мэдэгдэхүйц нэмэгдүүлж, цалингийн дарамтыг бууруулахад тусалсан. Харин 2024 онд цагаачлагчдын тоо 2 сая орчимд хүрнэ гэсэн таамаглал байгаа ба энэ нь тахлын өмнөх үзүүлэлтээс 2 дахин их байна. 

Хэрэв  ерөнхийлөгч Biden хоёр дахь удаагаа сонгогдох юм бол цагаачлалын тухай бодлогыг одоогийн байдалтай хэвээр үлдээх төлөвтэй байгаа юм. Энэхүү бодлого нь хууль бус цагаачлалыг бууруулах зорилготой ч ихэнх цагаачид өөр хууль бус аргыг оролдох магадлалтай тул эцсийн үр нөлөө нь төдийлөн сайн хэрэгжихгүй юм. Мөн түүнчлэн албан ёсны боомтоос гадуур тааралдсан зөвшөөрөлгүй цагаачдыг өдөрт 2500 байхаар хязгаарлаж, илүү гарсан цагаачдыг хилээр хөөн гаргах шийдвэр гаргасан юм. Иймээс Biden -ийн засгийн газрын бодлого цагаачдад илүү уян хатан байгаа юм.

Харин эсрэгээрээ Trump хоёр дахь удаагаа сонгогдвол түүний засгийн бодлого цагаачлалын хязгаарлалтыг илүү түрэмгийлэхээр байгаа юм. Түүний бодлого нь орогнол олгох хуулийн зохицуулалтыг хязгаарлаж, албадан гаргах бодлого хэрэгжүүлнэ хэмээн мэдэгджээ. Энэ нь мэдээж ажиллах хүчийг бууруулах магадлалтай ба жижиг дунд бизнесийн ажиллах хүч гадаадын иргэдийн нуруун дээр явдаг юм. 

АНУ-д энэ оны байдлаар 16-аас дээш насны гадаадын иргэдийн ажиллах хүч тоо 113 орчим сая байгаа бол унаган албан ёсны иргэншилтэй ажиллах хүчний тоо нь 99 орчим сая байна. Гэсэн ч өнгөрсөн сард АНУ-ын ажилгүйдлийн түвшин 4 хувьтай гарсан нь гадаадын иргэд илүү их ажиллаж байгаа дүр зураг ажиглагдаж байна.   

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.