Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

TSMC нь 1 их наяд ам.долларын үнэлгээнд ойртож байна.

TSMC нь 1 их наяд ам.долларын үнэлгээнд ойртож байна.

TSMC нь 1 их наяд ам.долларын үнэлгээнд ойртож байна.

Taiwan Semiconductor Manufacturing Co.-ийн хувьцааны өсөлт нь зах зээлийн үнэлгээг нь $1 их наядын босгод ойртуулж, өсөлт улам хүчтэй болж байна.

 

Энэ долоо хоногт Wall Street-ийн брокерын компаниуд TSMC-ийн үнийн зорилтоо дээшлүүлж, 2025 онд хиймэл оюун ухааны салбар эрэлт, үнэ нэмэх боломжтой гэж үзэж байна. Goldman Sachs Group Inc. хамгийн өсөлттэй байж, хувьцааны үнийн зорилтоо 19%-иар өсгөж NT$1,160 болгосон байна. Тус компани гурван болон таван нанометрийн чип үйлдвэрлэлийн үнэ "бага нэг оронтой хувиар" өснө гэж үзэж байна.

 

JPMorgan Chase & Co. нь TSMC-ийн 2024 оны орлогын таамаглалаа нэмэгдүүлж, хөрөнгө оруулалтын зардлаа таамаглалын дээд хязгаарт ойртуулах боломжтой гэж үзэж байна. Мөн 2028 он гэхэд нийт борлуулалтын 35%-ийг хиймэл оюун ухаанаас оруулна гэсэн хүлээлттэй байна.

 

TSMC нь хиймэл оюун ухааныг өргөн нэвтрүүлж, хамгийн сүүлийн үеийн технологи, үнэлгээ нь дэлхийн хөрөнгө оруулагчдын дуртай компаниудын нэг болсон юм. TSMC нь Nvidia Corp-ийн үндсэн дэвшилтэт чип нийлүүлэгч болсноор цэцэглэн хөгжиж байна.

 

Хувьцаанууд: Хонг Конгийн хувьцаанууд өнөөдөр 2.7%-иар өссөн нь санхүүгийн зах зээлийн шинэчлэл хийгдэх хүлээлттэй холбоотой байгаа бол фьючерс нь Европ болон АНУ-ын хувьцаанууд бага зэрэг өсөх төлөвтэй гэдгийг харуулж байна. Өчигдөр Nvidia нь Microsoft-ийг гүйцэж, дэлхийн хамгийн үнэтэй компани болж  S&P 500 индексийн 7.3%-ийг эзэлж, зах зээлийн үнэлгээ нь $3.34 их наяд хүрсэн байна. Ferrari компани анхны цахилгаан автомашины загвараа зарлаж хамгийн багадаа $500,000-аар зарагдана. Өчигдрийн ZEW судалгаа холимог үр дүнтэй гарсан нь Европын эдийн засгийн сэргэлтийн хүчтэй байдалд эргэлзээ төрүүлж байна. Өнөөдөр зах зээлийг хөдөлгөх чухал макро эдийн засгийн болон орлогын үйл явдлууд байхгүй тул гол анхаарал зүйл нь хиймэл оюун ухааны өсөлтийн хандлагыг үргэлжлүүлэх эсэхэд чиглэнэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.