Хөрөнгө оруулалтын менежерүүд хиймэл оюун ухааны боломжуудыг ашиглаж байна
Citigroup-ын хийсэн судалгааны дагуу хиймэл оюун ухаан үйл ажиллагааны үр өгөөжийг дээшлүүлэхэд ашиглагдахаас гадна хөрөнгө оруулалтын судалгаа, харилцагчийн үйлчилгээнд ашиглагдаж байна. Тус банкны өгөгдлийн газрын дарга Хэлэн Краус “хөрөнгө оруулалт удирдлагын салбарт зах зээлээс өндөр өгөөж хүртэх асуудал хамгийн чухал байдаг” гэдгийг онцолсон байна. Хиймэл оюун ухааны чадавхын цар хүрээ тэлж байгаа хэдий ч одоогоор дангаараа хөрөнгө оруулалтын оновчтой шийдвэр гаргах хараахан чадваргүй байна. Тулгарч буй асуудлуудын дунд өгөгдлийн аюулгүй байдал орж байгаа нь санхүүгийн салбар нь хууль тогтоомжоос ихээхэн хамааралтай салбаруудын нэг бөгөөд ашиглагдаж байгаа өгөөгдлүүд нь ямар аргаар цуглуулагдаж, хадгалагдаж, боловсруулагдаж байгаа нь эцсийн үр дүнг тодохойлдог байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй