Орос болон Хойд Солонгосын ерөнхийлөгч томоохон хэлцэл хийжээ.
Ерөнхийлөгч Владимир Путин 24 жилийн дараа цөмийн зэвсэгтэй Хойд Солонгост хийсэн анхны төрийн айлчлалын үр дагаварт барууны эрх баригчид санаа зовниж байгаа юм. Орос, Хойд Солонгосын ерөнхийлөгч нар лхагва гарагт “Иж бүрэн стратегийн түншлэлийн гэрээ”-нд гарын үсэг зурлаа. Энэхүү иж бүрэн түншлэлийн гэрээ нь бусад зүйлээс гадна энэхүү гэрээний аль нэг тал руу түрэмгийлсэн тохиолдолд харилцан туслалцаа үзүүлэхийг заасан гэж ОХУ мэдэгдээд байна. Иймээс уг гэрээний гол санаа нь улс төр, эдийн засаг, соёл, хүмүүнлэг, аюулгүй байдлын хамтын ажиллагааг голчлон хамарсан зорилготой юм.
Мөн уг уулзалтын үеэр Хойд Солонгос Путины бодлогыг бүрэн дэмжиж байгаагаа илэрхийлсэн бөгөөд тэр дундаа Украйнд явуулж байгаа тусгай цэргийн ажиллагааг онцлон дурдсан талаар албаныхан мэдээлж байна. Хариуд нь Путин Оросод үйлдвэрлэсэн лимузин машин, чинжаал болон цайны багц бэлэглэсэн нь хоёр улсын харилцаа улам бүр өсөн нэмэгдэж буйг илэрхийлсэн юм.
Нэмж сонирхуулахад 1948 онд ЗХУ-ын дэмжлэгтэйгээр Хойд Солонгос байгуулагдсан юм. БНАСАУ мөн 1961 онд ЗХУ-тай байгуулсан гэрээнд гарын үсэг зурж, дайралт тохиолдсон тохиолдолд харилцан дэмжлэг үзүүлэхээ амлаж байжээ. Путин Кимтэй дотносож лимузин бэлэглэж, Оросын сансрын хөөргөх шинэ төвтэй танилцсан нь АНУ болон түүний Азийн холбоотнуудыг түгшээж буй асуудал хэвээр байсаар байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй