АНУ Хятадын хагас дамжуулагч чип үйлдвэрлэх боломжийг хязгаарлахаар ажилллаж байна.
АНУ-ын Худалдааны яамны аж үйлдвэр, аюулгүй байдлын асуудал эрхэлсэн орлогч Алан Эстевез энэ долоо хоногт Нидерланд болон Япон улсад айлчилж байгаа бөгөөд 2023 онд гурван улсын хооронд байгуулсан гэрээг шинэчлэх, өргөтгөх зорилготой юм. Түүнчлэн, Хятад улсад хагас дамжуулагч чип үйлдвэрлэхэд шаардагдах тоног төхөөрөмжийн нийлүүлэлтийг хязгаарлахаар хэлэлцэж байна.
АНУ бусад улсыг шахаж, Хятадын хагас дамжуулагчийн үйлдвэрлэлийг дарж байгааг эсэргүүцэж байна хэмээн БНХАУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Лин Жиан лхагва гарагт мэдэгдсэн. Энэхүү үйлдэл нь дэлхийн хагас дамжуулагчийн үйлдвэрлэлийн хөгжилд ноцтой саад учруулж, эцэст нь сөрөг үр дагавар авчрах болно хэмээн тэрбээр онцоллоо.
Өнгөрсөн оны долдугаар сард АНУ-ын бодлогод нийцүүлэн Япон улсын чип төхөөрөмж үйлдвэрлэгч Nikon Corp болон Tokyo Electron нь 23 төрлийн тоног төхөөрөмжийн экспортыг хязгаарласан байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй