Хятадын автомашин үйлдвэрлэгчид Европын машинуудад өндөр татвар ногдуулахыг шаардаж байна.
Европын холбоо Хятадын цахилгаан автомашинуудын татварыг нэмж, хязгаарласан ба үүний хариуд Европын бензин хөдөлгүүртэй автомашинд татвар нэмэгдүүлэхийг Хятадын автомашин үйлдвэрлэгчид шаардсаар байна. Цахилгаан автомашины хэрэглээ Европт маш эрэлттэй байгаа бөгөөд энгийн бензин хөдөлгүүртэй авто машины борлуулалт эрс багасах хандлагатай байгаа юм. Иймээс эрх баригчид Хятадаас импортлох автомашины татварыг нэмэх шийдвэр гаргах хэрэгтэй болоод байсан юм.
7-р сараас эхлэн импортын Хятад автомашинд 38 хувь хүртэлх татвар ногдуулахаар болсон нь АНУ-ын 5-р сард татвараа нэмснээс хойших томоохон мэдэгдэл болоод байна. Харин үүнд хариу цохилт болгон 2.5 литрээс дээш хөдөлгүүртэй автомашинд одоогийн байгаа татвар болох 15 хувийг 25 хувь хүртэл нэмэгдүүлэхээр Хятадын засгийн газар хэлэлцэж байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй