Микроны хувьцаа хэлбэлзэл өндөртэй байгаа ч шинжээчид ахиад өсөлт ирж буйг хэлж байна
- Микрон (MU) компанийн хувьцааны ханш 3.22%-иар унасан ч чипний эрэлт өндөр байгаатай холбоотой хувьцааны ханш ахин өсөх боломжтойг шинжээч Реймонд Жеймс тодотгосон байна.
- Шинжээч Сини Пажжури Микрон (MU) компанийн зорилтот ханшийг 130.0 ам.доллараас 160.0 ам.доллар болгож нэмэгдүүлээд байна. Энэ мэтчилэн бусад шинжээчдийн үзэж буйгаар Микрон (MU) компанийн хувьцааны ханш одоогийн ханшаас 11%-иар өсөх таамаглалтай байна.
- Stifel санхүүгийн компанийн шинжээч Бриан Чин зорилтот ханшийг 165.0 ам.доллар болгож өсгөлөө. Үүний шалтгаан нь санах ойн чипны үнэ өсөхтэй холбоотой байна.
- Wells Fargo банкны шинжээчид зорилтот ханшийг 190.0 ам.доллар болгож өсгөлөө. Энэ нь Микрон компанийн DRAM, NAND зах зээлд өрсөлдөх чадвар өссөнтэй холбоотой байна.
- Микрон компанийн хувьцааны ханш оны эхнээс 69%-иар, сүүлийн 12 сарын байдлаар 121%-иар өсөөд байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй