Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Улаанбаатар бонд

Улаанбаатар бонд

Улаанбаатар бонд

Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 249 тоот тогтоол болон “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн А/239 тоот тушаалаар баталсан Нийслэлийн засаг даргын хөтөлбөрийн хүрээнд “Улаанбаатар бонд”-ын анхдагч зах зээлийн арилжаа 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү бонд нь дотоодоос нэг их наяд төгрөгийн хөрөнгө татаж, гадаад зах зээлд 500 сая ам.доллар хүртэлх дүнтэйгээр гаргахаар төлөвлөгдсөн байна.

Арилжааны системд нийт 500 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй, 5 сая ширхэг өрийн хэрэгслийг худалдан авах 16 захиалга бүртгэгдсэн бөгөөд энэ нь дараах нөхцөлтэй байв:

  • Нэг жилийн хугацаатай, 12 хувийн хүүтэй, 100 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий өрийн хэрэгслийн 5 захиалга 4 хөрөнгө оруулагчаас;
  • Хоёр жилийн хугацаатай, 13 хувийн хүүтэй, 100 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий өрийн хэрэгслийн 5 захиалга 5 хөрөнгө оруулагчаас;
  • Гурван жилийн хугацаатай, 14 хувийн хүүтэй, 300 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий өрийн хэрэгслийн 6 захиалга 6 хөрөнгө оруулагчаас тус тус бүртгэгдэж, арилжаа амжилттай хаагдсан байна.

Монголын анхны орон нутгийн бонд болох “Улаанбаатар бонд”-оор төвлөрсөн хөрөнгийг эрчим хүчний хуримтлуурын станцын төсөлд 296 тэрбум төгрөг, гэр хорооллын дахин төлөвлөлтөд 52.5 тэрбум төгрөг, авто замын бүтээн байгуулалтад 120.6 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн. Мөн Сэлбэ дэд төвийн орон сууцны цогцолбор хороолол байгуулах ажлын төсөвт 1.6 их наяд төгрөгийг нэмэгдүүлэхээр тусгажээ.

Энэ бүх арга хэмжээ нь хотын дэд бүтэц болон эдийн засгийн хөгжилд чухал хувь нэмэр оруулах зорилготой. “Улаанбаатар бонд” нь дотоодын болон олон улсын хөрөнгө оруулагчдын анхаарлыг татах зорилготой юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.