Shein Лондонд IPO хийж магадгүй
Хувцас загварын Shein Лондон хотноо IPO хийх өргөдлийг нууцаар өгөөд байна. Өмнө нь тус компани 11-р сард АНУ-д IPO хийх өргөдлөө мөн адилаар нууцаар өгөөд байсан хэдий ч тус улсын эрх баригчдын дэмжлэгийг авч чадалгүйгээр Их Британи луу анхаарлаа хандуулахаар боллоо. АНУ-ын эрх баригчид Shein-ы нийлүүлэлтийн сүлжээнд албадлагын хөдөлмөр орсон байгаагаас гадна АНУ-ын татвар чөлөөлөх нөхцөлийг хэтрүүлэн ашиглан үйл ажиллагаа явуулж байна гэсэн асуудлуудыг дэвшүүлсэн байна. Shein компани нь 2008 онд Нанжин хотноо үүсгэн байгуулагдсан бөгөөд 2021 онд төв оффисоо Сингапур луу шилжүүлж байжээ. Тус компанийн үйл ажиллагааны дийлэнх нь БНХАУ-д суурилдаг учир гадаадад IPO гаргахын тулд Бэйжингийн эрх баригчдаас зөвшөөрөл авах шаардлагатай байсан нь АНУ-ын нүдэнд БНХАУ-ын төрөөс хамааралтай компаниудын тоонд оруулж IPO хийхэд бэрхшээл учруулж байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй