Үнэт цаасны ханшийн зөрүүний албан татвар суутгах нь
Өнгөрөгч онд буюу 2023 оны 11 сарын 10-нд Хувь хүний орлогын албан татварын тухай болон Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд үнэт цаасны ханшийн зөрүүний албан татвар (capital gain tax)-г суутган төлөх, хөнгөлөх нэмэлт өөрчлөлтүүд орсон.
Тодруулбал:
- “А” ХК-ийн хувьцааг 100 төгрөгөөр худалдан авч 110 төгрөгөөр зарах үед жигнэсэн дундаж ханшнаас татвар суутган төлөх юм. Ийнхүү суутгахдаа СЗХ болон Сангийн сайд хамтран баталсан ханшийн зөрүүний ашиг тодорхойлох журмыг баримтална. Мөн үнэт цаасыг худалдан авахад баримтаар нотлогдох гарсан зардлыг хасаж үлдсэн хэсгээс албан татварыг суутгана.
- Татварыг суутган төлөгч нь тухайн үнэт цаас хадгалагдаж буй Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв, Кастодиан банк байх юм.
- Татварын хувь хэмжээний хувьд хуульд зааснаар 2024-2026 онд 10%-ын татварыг 90 хувиар хөнгөлж 1%-иар тооцож суутган төлөх бол, 2027-2029 онд 10%-ын татварыг 50 хувиар хөнгөлж 5%-иар тус тус суутган төлнө.
Эцэст нь:
- Дээр дурдсан ханшийн зөрүүний албан татварын суутган төлж эхлэх хуулийн хугацаа нь 2024 оны 07 сарын 01-ний өдрөөс эхлэх юм.
- Энэхүү хуулийн үйлчлэлд хувь хүн, хуулийн этгээдийн борлуулсан үнэт цаас (хувьцаа, бонд, ХБҮЦ гэх мэт) бүгд хамаарна.
- Энэхүү албан татвар суутгах харилцааг нарийвчлан зохицуулах “Дотоодын үнэт цаасны анхдагч болон хоёрдогч зах зээлд нээлттэй арилжаалсан Засгийн газар, аймаг, нийслэлийн болон Монгол Улсад байрладаг албан татвар төлөгчийн өрийн хэрэгсэл /бонд/, хувьцаа, бусад үнэт цаасыг борлуулсны орлогод албан татвар ногдуулах орлогыг тодорхойлох, суутган тооцох, төсөвт төлөх, тайлагнах журам”-ыг Сангийн сайд, Санхүүгийн зохицуулах хорооны дарга хамтран батлаад байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй