Biden АНУ-ын худалдааны бодлогод хэрхэн нөлөөлөх вэ?
Удахгүй болох ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрт худалдааны бодлогын талаар ямар үзэл баримтлалтай байгаа талаар та бүхэнд мэдээлж байна. Хоёр нэр дэвшигч Хятадтай хийх худалдааг багасгах зайлшгүй шаардлагатай гэсэн ижил байр суурьтай байгаа ч уг зорилгодоо хүрэх стратеги арга замын хувьд ялгаатай байгаа юм.
Biden өмнөх шигээ Хятадтай хийх худалдааг хязгаарлахаар шийдсэн ч Trump-аас ялгаатай нь Хятадын бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулах санал хараахан гаргаагүй байгаа юм. Түүний мөрийн хөтөлбөрийн онцлог нь сэргээгдэх эрчим хүч, чухал материал, хагас дамжуулагч, эрүүл мэндийн бүтээгдэхүүн зэрэг стратегийн тодорхой салбаруудад чиглэсэн импортын татварыг нэмэгдүүлэх юм.
2024 оны тавдугаар сард авсан арга хэмжээ:
Хятадаас импортлох 14 төрлийн бараанд гаалийн татвар нэмэгдүүлсэн. Үүнд:
- Цахилгаан автомашины татварыг 4 дахин нэмэгдүүлэн 100% болгох
- Хагас дамжуулагч, нарны зай зэрэг барааны татварыг 2 дахин нэмэгдүүлэн 50% болгох
Уг шийдвэр нь Хятад улсыг технологи дамжуулах, оюуны өмч, инновацтай холбоотой шударга бус худалдааны үйлдлүүдийг арилгахад түлхэц болно гэсэн санаан дээр үндэслэсэн. Мэдээж энэ явдал нь АНУ-ын уг салбарын өсөлтийг дэмжих зорилготой “Investing in America agenda” хөтөлбөрийн нэг илрэл юм.
Biden -ийн мөрийн хөтөлбөрийн гол амлалт нь “Ажлаа дуусгах” бөгөөд Trump -ийн үед байсан татварыг сунгах, стратегийн өндөр ач холбогдолтой салбаруудын татварыг цаашид нэмэгдүүлэх явдал юм. Мөн үүний зэрэгцээ татвараас зайлсхийхийг эрмэлзэж байгаа улс орон болон импортлогчдын эсрэг арга хэмжээ авахаа амласан бөгөөд Trump-ийн мөрийн хөтөлбөртэй ижил байгаа юм.
Мөн Мексикээр дамжуулан бүтээгдэхүүн импортлох замаар Хятад болон бусад улс орнууд татвараас зайлсхийдэг бөгөөд үүнээс сэргийлэхийн тулд Мексиктэй хамтран ажиллахаа мэдэгдээд байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй