Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Trump АНУ-ын худалдааны бодлогод хэрхэн нөлөөлөх вэ?

Trump АНУ-ын худалдааны бодлогод хэрхэн нөлөөлөх вэ?

Trump АНУ-ын худалдааны бодлогод хэрхэн нөлөөлөх вэ?

Түүний гол зорилго нь илүү өргөн хүрээтэй ба гадаад өрсөлдөгчид, ялангуяа Хятадад алдсан үйлдвэрлэлийн салбарын ажиллах хүчийг АНУ-д эргүүлэн авчрах явдал юм. 

  1. Гадаадын ихэнх импротын бараанд суурь татвар ногдуулах, мөн валютынхаа ханшийг бууруулсан эсвэл шударга бус худалдааны үйл ажиллагаа явуулж буй улс орнуудын татварыг үе шаттайгаар нэмэгдүүлэх механизмыг санал болгосон. Энэхүү бодлогын үр нөлөө:

АНУ нь Хятадын экспортын чухал зах зээл учраас уг суурь татвар нь өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн борлуулагчдад томоохон цохилт болно. Энэ нь мэдээж АНУ-ын хэрэглэгчид болон бизнесийн зардлыг ихээхэн нэмэгдүүлнэ. Мөн Хятадын засгийн газар валютын ханшаа хүчээр тогтоодог бөгөөд уг бодлогын бай болж магадгүй гэсэн үг юм. 

  1. Хятадад хамааралтай худалдааны байдлаа зогсоохыг амласан. Тэрээр АНУ-ын компаниудыг Хятадад хөрөнгө оруулалт хийхээс сэргийлж, эсрэгээр нь зөвхөн Америкийн ашиг сонирхолд нийцсэн хөрөнгө оруулалтыг зөвшөөрөх журмыг нэвтрүүлэхээ амлав. Энэ нь хятадын бараа бүтээгдэхүүнд 60 болон түүнээс дээш хувийн татвар ногдуулах магадлал өндөртэй. 

 

Гэсэн ч Trump ийм зоримог алхам хийх гэж байгаадаа нухацтай хандсан уу, эсвэл зүгээр л сонгуулийн үг хэллэг үү гэдэг нь тодорхойгүй байна. Ийм алхам нь АНУ-ын эдийн засаг, дэлхийн худалдаа, дипломат харилцаан дахь тус улсын нэр хүндэд ихээхэн хохирол учруулж болзошгүй бөгөөд бизнесийн бүлэглэлүүдийн дунд туйлын дургүй байх нь дамжиггүй

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.