Тесла компани энэ жил нийт ажиллах хүчнийхээ 14 гаруй хувийг цомхотгосон.
Цахилгаан автомашин үйлдвэрлэгч нь 2023 оноос хойш их хэмжээний цомхотгол хийж эхэлсэн бөгөөд нийт ажилтнуудын тоо 121 мянга болж буурчээ.
Теслагийн эхний улирлын ашгийн тайлан шинжээчдийн хүлээлтэд хүрээгүй. Харин энэ талаар Элон Маск хэлэхдээ компанийг өсөлтийн дараагийн үе шатанд аваачих үүднээс зохион байгуулалтын өөрчлөх цаг болсон байна хэмээжээ. Тухайн өөрчлөлтийн нэг нь үр ашиггүй байдлыг бууруулах юм.
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын сүүлээр Теслагийн дэлхий даяар ажиллагсдын тоо 140,473 байсан бол энэ оны дөрөвдүгээр сард 121,000 болж 14 хувиар буурсан байна. Эх сурвалжийн мэдээлснээр энэхүү хувь 20 хүртэл өсөх боломжтой хэмээн мэдээллэж байна.
Цахилгаан автомашины Хятад үйлдвэрлэгчдийн өрсөлдөөн ширүүсэж түүнчлэн тус компанийн борлуулалтын үзүүлэлт буурч байна. Энэ оны эхний улирлын байдлаар Теслагийн жилийн орлого 9 хувиар буурсан нь 2012 оноос хойших хамгийн том бууралт юм.
Элон Маск хөрөнгө оруулагчдад удахгүй шинэ Мастер төлөвлөгөөгөө танилцуулах амласан бөгөөд энэ оны наймдугаар сарын 8-нд роботакси загвараа танилцуулах юм.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй