Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Volkswagen болон Rivian хамтрахаар боллоо

Volkswagen болон Rivian хамтрахаар боллоо

Volkswagen болон Rivian хамтрахаар боллоо

Германы автомашин үйлдвэрлэгч Volkswagen Group АНУ-ын цахилгаан автомашин үйлдвэрлэгч Rivian-д 5 тэрбум ам.доллар хөрөнгө оруулахаар тохиролцлоо. Тус мэдээн дээр тулгуурлан Rivian компанийн хувьцаа Мягмар гарагийн сунгасан арилжааны цагаар 50 гаруй хувь өссөн байна. Volkswagen болон Rivian хамтарснаар Германы автомашин үйлдвэрлэгчийн хувьд цахилгаан автомашин үйлдвэрлэлийн чадавхаар хангах бол АНУ-ын үйлдвэрлэгчийн хувьд салбартаа тэргүүлэх туршлагыг өвлөн авч маш хэрэгтэй мөнгөн урсгалаар хангагдах юм. Rivian-ы үйлдвэрлэдэг хамгийн хямд загварын автомашин болох R1T пикапын ханш 70 мянган ам.доллароос эхэлдэг хэдий ч энэ жилийн эхний гурван сарын хувьд компани нэгж автомашин үйлдвэрлэлд 39 мянган ам.долларын алдагдалтай үйл ажиллагаа явуулсан байна. Хэлэлцээрийн эхний шатанд Volkswagen 1 тэрбум ам.долларыг 12-р сарын 1-ны өдөр хувьцаанд хөрвөх өрийн бичгийг гаргаж өгснөөр хөрөнгө оруулалтын эхний шатыг хийхээр байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.