Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Nvidia компанийн ажилчид хувьцаагаа заржээ 

Nvidia компанийн ажилчид хувьцаагаа заржээ 

Nvidia компанийн ажилчид хувьцаагаа заржээ 

 

Тус компанийн Гүйцэтгэх захирал Jensen Huang болон дэд ерөнхийлөгч Colette Kress нар ойролцоогоор 53 сая ам.долларын (NVDA) хувьцаагаа арилжаалжээ.

Энэ сарын 24-нд Jensen Huang 30 сая ам.долларын хувьцааг нэгжийг нь 118.6-126.2 ам.долларын хооронд арилжаалсан бол Kress 24 сая гаруй ам.доллартой тэнцэх хувьцааг нэгжийг нь 118-122 ам.долларын хооронд зарсан талаар АНУ-ын Үнэт цаасны биржийн хорооноос мэдэгдлээ.

Nvidia компанийн удирдлагууд 2024.03.22-нд 10b5-1 худалдааны төлөвлөгөөг танилцуулсан бөгөөд тус төлөвлөгөөний дагуу компанийн ажилчдад урьдчилан тогтоосон хувьцааг тодорхой хугацаанд худалдахаар болсон юм. 

Тус компанийн ажилчид он гарсаар нийт 720 сая ам.долларын хувьцаа худалдсан нь өнгөрсөн жилийнхээс 180 хувиар өссөн байна.

Nvidia компанийн нийт хувьцааны 3.81 хувийг Гүйцэтгэх захирал Jensen Huang эзэмшдэг бол Vanguard сан хамгийн их буюу 8.18 хувийг, BlackRock 7.19 хувийг тус тус эзэмшдэг байна.   

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.