NIKE хувьцаа хүчтэй уналаа.
Сүүлийн жилүүдэд Nike компанийн АНУ-ын спорт гутлын зах зээлд эзлэх байр суурь ганхаж байгаа бол өрсөлдөгч компаниудын дэлхийн зах зээлд эзлэх бүтээгдэхүүний хэмжээ нэмэгдэж байна.
Үүний тод илрэл болж, өнгөрсөн баасан гарагт хувьцааны ханш нь 20 хувиар унасан нь түүхэнд тэмдэглэгдэхүйц нэг өдөрт үзүүлсэн томоохон уналт боллоо.
Тодруулбал, тус компанийн нэгж хувьцааны үнэ 95 ам.доллароос 73 ам.доллар хүртэл унасан нь тус компанийн зах зээлийн үнэлгээг 28.41 тэрбум ам.доллароор буурууллаа.
Шинжээчид тус компанийн 2025 оны орлогыг 10 дахин буурна гэж тооцоолоод байна.
Харин тус компанийг үүсгэн байгуулагч бөгөөд ТУЗ-ийн гишүүн Фил Найт "Би Nike-ийн ирээдүйн төлөвлөгөөнд чин сэтгэлээсээ итгэж байгаа тул ирээдүйг нь өөдрөгөөр харж байна" гэжээ.
Мөн 100-аас доош ам.долларын үнэтэй пүүзний нэр төрлийг нэмэхэд ихээхэн анхаарч байгаа бөгөөд үнэд суурилж худалдан авалт хийдэг хэрэглэгчдийг ихээр татахаар төлөвлөж байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй