Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Томоохон банк болон сангууд АНУ-ын хөрөнгийн зах зээлийг хэрхэн харж байна вэ?

Томоохон банк болон сангууд АНУ-ын хөрөнгийн зах зээлийг хэрхэн харж байна вэ?

Томоохон банк болон сангууд АНУ-ын хөрөнгийн зах зээлийг хэрхэн харж байна вэ?

Bank of America 

S&P 500 индекс 2024 оны эхний хагаст хүчтэй хөдөлгөөнийг үзүүлсэн нь хоёрдугаар хагаст ч үргэлжлэхээр байна. Түүхэн мэдээллээс харахад эхний хагаст 14.48 хувиар өсөх нь сүүлийн хагаст сайн гүйцэтгэлтэй байх боломжтойг илтгэж байгаа юм. 1928 оноос хойш тус индекс эхний хагаст 10-20 хувь хүртэл өссөн 26 тохиолдол байдаг ажээ.

BofA-аас ерөнхийлөгчийн сонгууль тохиож буй жилд эхний хагас жилийн өсөлтийн 80 хувьтай тэнцэх өсөлтийг сүүлийн хагаст үзүүлэх боломжтойг онцолжээ.  

 

 

Wedbush 

Хиймэл оюун ухааны хэрэглээ өсөхийн хэрээр технологийн суурь үзүүлэлтүүд өсөх тул NASDAQ индексэд багтаж байгаа технологийн салбарын хувьцаанууд 15%-иар өсөх боломжтой гэж үзэж байгаа юм.  

Nvidia болон Microsoft компаниудын өсөлт болон хэрэглэгчдийн эрэлт ч нэмэгдэх төлөвтэй байна. Мөн энэ оны сүүлийн хагаст AI-д суурилсан шинэ бүтээгдэхүүнүүд танилцуулагдахаар хүлээгдэж байна.

Тухайлбал, Apple компанийн chatgpt технологийг Iphone 16 утсандаа нэвтрүүлэхээр ажиллаж байгаа нь ухаалаг утасны шинэ эриний эхлэл болох юм.  

 

 

Goldman Sachs  

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн мэтгэлцээн нь Трамп ялах магадлалыг өсгөлөө. Тэрээр ялбал АНУ-ын технологийн компаниудын гүйцэтгэл сайжрах ч Хятадаас худалдааны хараат бус байдал улам нэмэгдэх хандлагатай байна.

Трамп өмнө нь бүрэн эрхийнхээ хугацаанд Хятадын 300 гаруй компанийг хар жагсаалтад оруулснаас технологийн ZTE, SMIC, Huawei зэрэг компаниуд багтаж байсан юм. Хятадын компаниудыг шахалтад оруулснаар АНУ-ын технологийн компаниудын хэрэглээ нэмэгдэх хандлагатай байна гэж дүгнэжээ.

 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.