Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

English

Бидний ажиглалтад буй хувьцаанууд

Бидний ажиглалтад буй хувьцаанууд

Бидний ажиглалтад буй хувьцаанууд

CVS Health Corp.

АНУ-ын томоохон эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэгч компани юм. 1963 онд Массачусеттс мужид ах дүү Голдштайн болон Ральф Хоагланд нар үүсгэн байгуулсан.​

CVS Heath Corp. үйл ажиллагаа нь 4 сегментэд хуваагддаг бөгөөд үүнд Health Care Benefits буюу Эрүүл мэндийн даатгал, Health Services буюу Эрүүл мэндийн үйлчилгээ, Pharmacy & Consumer Wealth буюу Эмийн сан ба Хэрэглэгчтэй харилцах болон Corporate/Other буюу Байгууллагын/Бусад гэсэн хэсгээс бүрддэг.​

 

eBay  Inc.

 

АНУ-ын томоохон онлайн худалдааны платформ бөгөөд 190 гаруй орны худалдагч, худалдан авагчдыг холбодог. Компани www.ebay.com сайтаас гадна АНУ болон Япон улсад бизнесийн үйл ажиллагаа явуулдаг. ​

2023 онд тус платформын хамгийн их борлуулалттай байсан бүтээгдэхүүн дунд эд анги, дагалдах хэрэгсэл, загварын хувцас, электрон бараа, гэр ахуй, цэцэрлэг тариалангийн бараа бүтээгдэхүүн орсон байна.

 

BorgWarner Inc.

АНУ-д төвтэй дэлхийн томоохон автомашины эд анги борлуулагчдын нэг. Тус компани 4 салбарт үйл ажиллагаа явуулдаг. Үүнд: Air Management (эрчим хүчний үр ашиг болон эд ангийн хүчин чадал нэмэгдүүлэх бүтээгдэхүүн), Drivetrain & Battery Systems (батарей болон удирдлагын модуль) ePropulsion (цахилгаан автомашины эд анги) ордог байна. ​

Түүнээс гадна Fuel Systems  ба Aftermarket сегментүүдийг тусгаарлан шинэ хувьцаат компани болох PHINIA [NYSE: PHIN]-г үүсгэн байгуулсан байна.  

Дэлгэрэнгүй: https://golomtcapital.com/download/AjiglaltandBuiHuvitsaa7sar.pdf

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.