Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Google Тайванд эрчим хүчний хөрөнгө оруулна.

Google Тайванд эрчим хүчний хөрөнгө оруулна.

Google Тайванд эрчим хүчний хөрөнгө оруулна.

 

АНУ-ын технологийн Google компани BlackRock компанитай хамтран нарны эрчим хүчийг дамжуулах 1 гВт хүчин чадалтай хоолойг Тайванд барихаар боллоо.

Энэ нь хиймэл оюун ухааны өсөлтийг дэмжихэд шаардагдах эрчим хүчний чадавхыг нэмэгдүүлж, нүүрстөрөгчийн ялгаруулалтыг бууруулах зорилготой юм.

Google компаниас Тайванийн нарны эрчим хүч үйлдвэрлэгч New Green Power компанид хөрөнгө оруулах бөгөөд хөрөнгө оруулалтын дүн тодорхойгүй байна.

Энэхүү хөрөнгө оруулалт нь Тайванийн орон нутгийн цахилгаан эрчим хүчний сүлжээнд цэвэр эрчим хүчийг нэмэгдүүлэхээс гадна 2030 он гэхэд нүүрстөрөгчийн ялгарлыг тэглэх Google-ийн зорилгод томоохон хувь нэмэр оруулах болно хэмээн тус компанийн зүгээс мэдэгдлээ.

Тайван улс дэлхийн хагас дамжуулагч чипийн 60 орчим хувийг үйлдвэрлэдэг. Чип үйлдвэрлэл нь урт, нарийн төвөгтэй үйл ажиллагаа тул чип үйлдвэрлэх байгууламж нь дэлхийн хамгийн эрчим хүч их шаарддаг байгууламжуудын нэг байдаг.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.