Монголбанк хэрэглээний зээлийн өр, орлогын харьцааны дээд хязгаарыг 55% болгож буурууллаа
Монгол Улсын жилийн инфляц 2024 оны 5 дугаар сард улсын хэмжээнд 5.7 хувь, Улаанбаатар хотод 5.6 хувьд хүрч буурлаа.
Эдийн засгийн өсөлт 2024 оны 1-р улиралд 7.8 хувьд хүрч хүлээлтээс өндөр байгаа нь сөргөөр нөлөөлөхөөр байна.
Тиймээс Монголбанкны мөнгөний бодлогын хорооноос дараах шийдвэрүүдийг гаргалаа.
- Бодлогын хүүг 11 хувьд хэвээр хадгалах
- Банкнуудын гадаад валютын заавал байлгах нөөцийг 3 нэгж хувиар бууруулж, 15 хувьд хүргэх
- Хэрэглээний зээлийн хувьд мөрдөгдөж буй макро зохистой бодлогын зохицуулалтад дараах өөрчлөлтийг оруулах.
Үүнд:
- Банкнаас иргэдэд шинээр олгох болон нөхцөл өөрчилсөн хэрэглээний зээлийн хувьд өр, орлогын харьцаа (ӨОХ)-ны дээд хязгаарыг 55 хувь болгож бууруулах,
- Банкнаас шинээр олгох амьжиргааны баталгаажих доод түвшнээс бага дүнтэй кредит картын зээлд ӨОХ-ны хязгаарлалт мөрдүүлэхгүй байх,
- Тодорхой нөхцөлүүдийг хангасан дээд боловсролын
сургалтын төлбөрийн зээлд ӨОХ болон хугацааны хязгаарлалтыг мөрдүүлэхгүй байх шийдвэрийг
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төлөв өмнөхөөс сайжирсан хэдий ч геополитикийн нөхцөл байдал, улс орнуудын мөргөлдөөнтэй холбоотой суурь эрсдэлүүд хадгалагдсаар байна.
Тиймээс гадаад валютын ЗБН-ийн шаардлага өндөр байгаа нь банкнуудын эx үүсвэрийн зардлыг өсгөж байгаа тул банкуудын гадаад валютын татан төвлөрүүлсэн хөрөнгөнд тооцох ЗБН-ийн хувь хэмжээг бууруулахаар шийдвэрлэв.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй