Зээлийн хүү бага зэрэг буурч 2025 оны I улиралд 16.5% орчимд байх төлөвтэй байна.
Эдийн засгийн өсөлтийн таамаглал
2024 оны I улиралд бодит ДНБ-ий жилийн өсөлт 7.8% гарсан нь өмнөх улирлын шинжээчдийн таамаглалын дунджаас 1.0 нэгж хувиар өндөр байна.
Шинжээчид бодит ДНБ-ий жилийн өсөлт 2024 оны II улиралд 7.0% гэж таамаглаж байсан ч хүлээлтээс өндөр 7.8% гарсан тул 2025 оны I улиралд 6.6% байна гэж таамаглаж байна.
Бодит ДНБ-ий өсөлтийн таамаглалын тархалтыг авч үзвэл 2024 оны II улиралд 7.0-7.9 хувийн хооронд байх магадлал хамгийн өндөр буюу 29.9% байна. Өмнөх улирлын судалгаагаар 2024 оны II улиралд өсөлт 6.0-6.9 хувийн хооронд байх магадлал хамгийн өндөр буюу 25.2% гэж таамаглаж байжээ.
Монголбанкны ээлжит хуралдааны шийдвэрээр бодлогын хүүг 11% дээр хэвээр нь хадгалж цаашид ч гэсэн бодлогын хүүг хэвээр нь хадгалах төлөвтэй байна.
2022 оны эхэн үеэс үнийн өсөлтийг хязгаарлах зорилгоор бодлогын хүүг аажмаар нэмэгдүүлсээр мөн оны эцэст 13% хүргэсэн бол 2024 оны 3 сараас бодлогын хүүг бууруулсан билээ.
Зээлийн хүү
Шинжээчид төгрөгийн шинээр олгосон зээлийн жигнэсэн дундаж хүүг 2024 оны II улиралд дунджаар 16.8%, хамгийн ихдээ 17.3%, хамгийн багадаа 15.0%-тай байна гэж таамаглажээ. Цаашид зээлийн хүү бага зэрэг буурч 2025 оны I улиралд 16.5% орчим байхаар таамагласан байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй