Технологийн компаниудын өсөлт цаашид үргэлжлэх үү? 

 

Дэлхийн нийт компанийн 35 хувь нь AI буюу хиймэл оюун ухааны технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн бол тус үзүүлэлт энэ онд 50 хувьд хүрэхээр байна.  

Мөн үйлчилгээний салбарын компаниудын хувьд 56 хувь нь AI технологийг үйлчилгээндээ нэвтрүүлсэн байна.  

АНУ-д бүртгэлтэй нийт компанийн 25 хувь нь AI технологид суурилж үйл ажиллагаагаа явуулж байгаа бол цаашид нэвтрүүлэхээр ажиллаж буй компаниуд ч нэлээдгүй байна.

Хятадын хувьд нийт компанийнх нь 60 гаруй хувь нь аль хэдийн AI технологийг бизнестээ нэвтрүүлжээ.

Тиймээс өндөр эрэлттэй байгаа технологийн салбарын компаниудын өсөлт цаашид  ч үргэлжилнэ  гэсэн хүлээлттэй байна.