Монголын Эдийн Засгийн Чуулган-2024 эхэллээ
Монголын эдийн засгийн форум өнөөдөр Төрийн ордонд эхэллээ. Энэ жил 14 дэх удаагаа зохион байгуулагдаж буй тус чуулган “Go Mongolia” уриан дор хоёр өдөр үргэлжлэх юм.
Нэгдсэн хуралдаан “Бүсчилсэн хөгжил” сэдвээр эхэлсэн бол үдээс хойш салбар хуралдаан “Ногоон эрчим хүч, эрчим хүчний шилжилт” сэдвээр үргэлжилнэ.
Түүнчлэн ногоон эрчим хүч, эрчим хүчний либералчлал, хот байгуулалт, архитектур, эрчимжсэн хөдөө аж ахуй, аялал жуулчлал, бүсчлэл ба татвар, хөрөнгө оруулалтын бодлого, санхүү, хөрөнгийн зах зээл, цахим эдийн засаг, уул уурхай, хүнд үйлдвэрлэл, шинжлэх ухаан, технологи, хиймэл оюун ухаан сэдвээр салбар хуралдааныг нэгэн зэрэг зохион байгуулна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй