Гадаад валютын нөөц өмнөх сараас буурчээ.
Гадаад валютын нөөц 6 сарын эцэст 4.8 тэрбум ам.доллар болж, өмнөх сараас 2.94 хувь буюу 300 сая ам.доллароор буурлаа. Мөн өмнөх оны мөн үетэй харьцуулахад 24.17 хувиар өссөн ч оны эхнээс 1.68 хувиар буурсныг Монголбанкнаас мэдээлээд байна.
Гадаад валютын нөөц 5 сард 5.18 тэрбум ам.доллар болж түүхэн дээд түвшинд дөхөөд байсан ч ийнхүү 300 орчим сая ам.доллароор буурчээ.
Гэхдээ төгрөгийн ам.доллартой харьцах ханш өөрчлөлтгүй буюу 3382-ийн түвшинд тогтвортой хадгалагдаад байна.
Өнгөрсөн сард Монголбанкнаас гадаад валютын ээлжит дуудлага худалдаагаар нийт 616.8 сая ам.долларын спот арилжаа хийсэн гадаад худалдааны тэнцэл 2.5 тэрбум ам.долларын ашигтай гарч өмнөх саруудаас өссөн байна.
Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны ээлжит хурлаар банкнуудын гадаад валютын заавал байлгах нөөцийн хувь хэмжээг гурван нэгж хувиар бууруулж, 15 хувьд хүргэх шийдвэр гаргасан. Үүнээс өмнө 2020 онд валютын нөөц 4.3 тэрбум ам.доллароор хэмжигдэж байх үед өнөөгийнхтэй ижил буюу 15 хувьтай байжээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй