Nvidia-ийн гол нийлүүлэгч БНСУ-ын SK Hynix-ийн хувьцааны ханш цаашид өсөх боломжтой.
Хиймэл оюуны хөгжилд чухал ач холбогдолтой санах ойн чипийн эрэлт энэ салбарын компаниудын хэтийн төлөвийг сайжруулж байна. Goldman Sachs банкнаас SK Hynix-ийн нэгж хувьцааны зорилтот үнийг 290 мянган вон (ойролцоогоор 210.25 ам.доллар) болгож нэмэгдүүлсэн бол Citigroup 253.77 ам.доллар болгож өсгөсөн байна.
Энэ оны II улиралд SK Hynix-ийн үйл ажиллагааны ашиг 3.62 тэрбум ам.долларт хүрч, сүүлийн зургаан жилд хамгийн өндөр үзүүлэлттэй байх төлөвтэй байна. Гэсэн ч компанийн хувьцааны үнэлгээ 2011 оноос хойш хамгийн өндөр түвшинд хүрсэн нь зарим хөрөнгө оруулагчдын болгоомжлолыг төрүүлж байна.
Саяхан Samsung компани санах ойн чипийн зах зээлд өрсөлдөхөө мэдэгдсэний дараа SK Hynix-ийн хувьцааны үнэ 4.7 хувиар унасан байна. Мөн SK Hynix компани 2028 он хүртэлх 75 тэрбум долларын хөрөнгө оруулалтын төлөвлөгөөгөө зарласан бөгөөд энэ нь санах ойн чипийн үйлдвэрлэлд нийлүүлэлтийн илүүдлийг үүсгэж магадгүй гэсэн болгоомжлолыг төрүүлээд байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй