Дэлхийн банк Монголын эдийн засгийг 6.2% өснө гэсэн төсөөллөө 1.4 нэгжээр буурууллаа.
Дэлхийн банк Монгол Улсын эдийн засгийг 2024 онд 6.2 хувиар өснө гэсэн төсөөллөө 1.4 нэгж хувиар бууруулж, 4.8 хувь болгосноо танилцууллаа.
Харин Монгол Улсын 2025 оны эдийн засгийн өсөлтийн төсөөллийг өмнөхөөс 0.2 нэгж хувиар ахиулж, 6.6 хувьд хүргэжээ.
Эдийн засгийн өсөлт хурдсаж, 2025-2026 онд дунджаар 6 хувийг давах төлөвтэй байна. Үүнд “Оюу Толгой”-н олборлолт 2025 онд энэ оныхоос 2 дахин нэмэгдэх хүлээлт нөлөөлсөн байна.
Гэхдээ Монгол Улсад инфляц эрчимжих төлөвтэй байна. Тухайлбал, цаг агаарын нөхцөл байдал хөдөө аж ахуйн, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний гарцад нөлөөлж, хүнсний нийлүүлэлт буурснаар үнэ хөөрөгдөнө гэж үзэж байна.
Дэлхийн банк БНХАУ-ын эдийн засгийн гол үзүүлэлтүүд сүүлийн 2 сард сайжирч буй тул 2024 оны өсөлтийн төсөөллийг 0.3 нэгж хувиар ахиулж, 4.8 хувь болгосон байна.
Хэдий тийм ч тус улсад хүнсний үнэ өнгөрсөн оны уналтаасаа тогтворжиж эхэлсэн тул инфляц ялимгүй эрчимжих төлөвтэй байгаа аж.
Дэлхийн банк улс орнуудын эдийн засгийн дундаж үзүүлэлтийг ирэх жилд 2010 оноос доогуур байх төлөвтэй байна гэж үзэж байна. Үүнд геополитикийн хурцадмал байдал, худалдааны тасалдал, бодлогын хүүгийн түвшнийг удаан хугацаанд бууруулахгүй хадгалж буй уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой байгалийн гамшигт үзэгдлүүд нэмэгдэж байгаа зэрэг нь гол нөлөө үзүүлж байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй