CrowdStrike-ийн шинэчлэл Windows үйлдлийн системтэй 8.5 сая орчим төхөөрөмжид нөлөөлжээ.
Microsoft, Amazon, Google зэрэг технологийн томоохон компаниудад цахим аюулгүй байдлын үйлчилгээ үзүүлдэг CrowdStrike компани программ хангамжийн шинэчлэл хийснээр өнгөрсөн 7 хоногт дэлхий даяар технологийн доголдол үүссэн. Энэ нь Microsoft-ын 8.5 сая орчим төхөөрөмжид нөлөөлсөн хэмээн тус компанийн зүгээс мэдэгджээ.
Гэхдээ энэ үзүүлэлт нь Windows төхөөрөмжүүдийн 1 хувьд ч хүрэхгүй юм байна.
Энэ үеэр агаарын тээврийн компаниуд тэдгээрийн нисэх онгоцны буудлууд, банк, хэвлэл мэдээллийн компаниудын үйл ажиллагаа доголдсон байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй