Банкнууд ногдол ашиг хуваарилна
"Худалдаа Хөгжлийн Банк" ХК 2024 оны эхний хагас жилийн цэвэр ашгаас
- “Худалдаа, хөгжлийн банк” ХК 2024 оны эхний хагас жилийн цэвэр ашгаас нэгж энгийн хувьцаанд 1,033.00 (Нэг мянга гучин гурав) төгрөгийг нийт хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг болгон хуваарилахаар баталлаа.
- Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг 2024 оны 07-р сарын 24-ны өдрөөр тогтоож, ногдол ашгийг эрх бүхий зохицуулагч байгууллагаас зөвшөөрөл шийдвэр ирснээс хойш ажлын 5 өдрийн дотор хуваарилахаа мэдэгдлээ.
"Хас Банк" ХК 2024 оны эхний хагас жилийн цэвэр ашгаас
- “Хас Банк” ХК 2024 оны эхний хагас жилийн цэвэр ашгаас нэгж хувьцаанд 18.00 (арван найман төгрөг) төгрөг буюу нийт 18,948,600,000.00 (арван найман тэрбум есөн зуун дөчин найман сая зургаан зуун мянга) төгрөгийг хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг болгон хуваарилахаар баталлаа.
- Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийг 2024 оны 8-р сарын 08-ны өдрөөр тогтоосон байна.
- Тус шийдвэрийг Монголбанкнаас зөвшөөрч, “Хас Банк” ХК-ийн дүрмийн дагуу, компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар эцэслэн баталсны дараагаар ногдол ашгийг тараах юм.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй