Байден Ерөнхийлөгчийн өрсөлдөөнөөс гарлаа
Өчигдөр АНУ-ын Ерөнхийлөгч Жое Байден 2024 оны Ерөнхийлөгчийн сонгуулиас нэрээ татаж, өөрийн оронд Ардчилсан Намаас Дэд Ерөнхийлөгч Камала Харрисыг нэр дэвшүүлэхийг дэмжихээр болсноо албан бусаар мэдэгдлээ.
Тэрбээр X платформ дээр жиргэхдээ “АНУ-ын Ерөнхийлөгчийн албан тушаалыг хаших нь миний амьдралын хамгийн нэр төртэй үүрэг байлаа” хэмээн бичсэн байна. Ерөнхийлөгч Байден энэхүү шийдвэрийнхээ талаар энэ долоо хоногт олон нийтэд мэдэгдэл хийнэ гэж бичжээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй