LEND: Ашиг пуужиндав
Илүү хялбар, Илүү хурдан, Илүү боломжтойгоор санхүүгийн үйлчилгээг хүргэхийг зорьдог монголын анхны финтек байгууллага болох ЛендМН нь 2024 оны 1 улиралд 100% дижитал бизнесийн зээлийн бүтээгдэхүүнээ нэвтрүүлсэн. Ингэснээр бизнес эрхлэгчид барьцаа хөрөнгийн шаардлагагүйгээр санхүүжилтээ 2 минутын дотор бүрэн шийдэх боломжийг олгосон юм. Үр дүнд нь LendMN аппликэйшнээр 3 сарын хугацаанд:
- 5000 гаруй жижиг, дунд бизнес эрхлэгчид зээлийн тооцооллоо хийлгэж
- 56.2 тэрбум төгрөгийн зээлийг 10667 удаагийн давтамжтайгаар олгоод байна.
ЛэндМН нь 2024 оны эхний хагас жилд 17.1 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан нь өмнөх оноос 2 дахин өндөр үзүүлэлт гаргасан байна.
ЛэндМН ББСБ-ын энэ оны эхний хагас жилийн үзүүлэлтүүдийг харвал:
- Нийт зээлийн багц: ₮180.1 тэрбум (өмнөх оны мөн үеэс 107.5% өссөн)
- Үүнээс бизнесийн зээлийн багц: ₮30.5 тэрбум
- Нийт орлого: ₮39.7 тэрбум (өмнөх оны мөн үеэс 90.4% өссөн)
- Цэвэр ашиг: ₮17.1 тэрбум (өмнөх оны мөн үеэс 106% өссөн)
- Чанаргүй зээлийн хувь: 3.6% (буурсан)
Эдгээр үзүүлэлтүүдээс харахад ЛэндМН ББСБ-ын санхүүгийн байдал сайжирч, зээлийн багцын өсөлт болон чанар сайжирч байна.
Эхний улирлын онцлох үйл явдлуудыг хураангуйлбал таван тэрбум есөн зуун арван гурван мянган төгрөгийн ногдол ашгийг 7744 хувьцаа эзэмшигчид олгож, шинэ бүтээгдэхүүн болох “Flexi business” бүтээгдэхүүнээ танилцуулж, “Гэгээ” “Baby Shark” төслөөр хүүхэд хөгжлийн чиглэлээр дотоод өрөөний тохижуулалтын ажлуудыг ивээн тэтгэсэн байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй