Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Харилцагчдын анхааралд Ханшийн зөрүүний албан татварын шинэ журам мөрдөгдөж эхэллээ.

Харилцагчдын анхааралд
Ханшийн зөрүүний албан татварын шинэ журам мөрдөгдөж эхэллээ.

Харилцагчдын анхааралд Ханшийн зөрүүний албан татварын шинэ журам мөрдөгдөж эхэллээ.

2023 оны 11 сарын 10-нд Хувь хүний орлогын албан татварын тухай болон Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд үнэт цаасны ханшийн зөрүүний албан татвар (capital gain tax)-г суутган төлөх, хөнгөлөх нэмэлт өөрчлөлтүүд орсон.

СЗХ болон Сангийн яам хамтран ханшийн зөрүүний албан татварыг суутгахтай холбоотой журмыг 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хамтран баталж мөрдөгдөж эхлээд байна.

Тус журмаар ханшийн зөрүүний орлогод ногдуулах албан татварыг суутган ногдуулахдаа жигнэсэн дундаж өртгийн аргыг баримтлахаар журамласан болно.

ЖИШЭЭЛБЭЛ:

Иргэн Б “Х" ХК-ийн хувьцааг 1011 төгрөгөөр 50 ширхэг, 1027 төгрөгөөр 50 ширхгийг худалдан авсан. Дараа нь уг хувьцааны ширхэг бүрийг 1030 төгрөгөөр зарсан ба үнэт цаасны компанийн шимтгэл 1 хувь, татварын хувь хэмжээ 10 хувь бол жигнэсэн дундаж өртөг, үнэт цаасны компанийн шимтгэл болон татвар төлөгдөх дүн дараах байдлаар тооцогдоно:

Жигнэсэн дундаж өртөг тооцох арга: (1011₮*50+1027₮*50)/(50+50)=1019₮

Үнэт цаасны компанийн шимтгэл тооцох: [1011₮*50+1027₮*50]*0.01=1019₮

Татвар төлөгдөх дүн: [(1030₮*100-1019₮*100)-1019₮)]*10%=18₮

Эцэст нь:

  • Дээр дурдсан ханшийн зөрүүний албан татварын суутган төлж эхлэх хуулийн хугацаа нь 2024 оны 07 сарын 01-ний өдрөөс эхлээд байна.
  • Энэхүү хуулийн үйлчлэлд хувь хүн, хуулийн этгээдийн борлуулсан үнэт цаас (хувьцаа, бонд, ХБҮЦ гэх мэт) бүгд хамаарна.
  • Энэхүү албан татвар суутгах харилцааг “Дотоодын үнэт цаасны анхдагч болон хоёрдогч зах зээлд нээлттэй арилжаалсан Засгийн газар, аймаг, нийслэлийн болон Монгол Улсад байрладаг албан татвар төлөгчийн өрийн хэрэгсэл /бонд/, хувьцаа, бусад үнэт цаасыг борлуулсны орлогод албан татвар ногдуулах орлогыг тодорхойлох, суутган тооцох, төсөвт төлөх, тайлагнах журам”-аар  нарийвчлан зохицуулах юм.
  • Журамтай энд дарж танилцана уу.
  • Албан татвар суутгах хугацаа нь хууль батлагдсан үеэс бус Монгол Улсад анхдагч зах зээлийн арилжаа явагдаж эхэлсэн (1992 он) үеэс эхэлж байгаа бөгөөд ханшийн зөрүүний албан татварыг тооцоход анх худалдан авсан үеийн ханш чухал байдаг.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.