Sendly 2.0 бондын урьдчилсан захиалга эхэллээ
Голомт Капитал ҮЦК нь хөрөнгө оруулагчдад Сэндли ББСБ ХХК-ийн Эрсдэл багатай 18.5%-ийн хүүтэй Sendly 2.0 бондыг санал болгож, урьдчилсан захиалгыг эхлүүллээ.
Үнэт цаас гаргагч Сэндли ББСБ ХХК нь дэвшилтэт технологид суурилсан Sendly аппликэйшнээр жижиглэн худалдаа эрхлэгчдэд Мерчантын зээл олгодгоос гадна 31.6 мянган хэрэглэгчдэд Олон улсын мөнгөн гуйвуулгын үйлчилгээг үзүүлж байна.
Sendly 2.0 бондын нөхцөл
Нэрлэсэн үнэ: 100,000 төгрөг
Хүү: 18.5%
Тоо ширхэг: 100,000 ширхэг
Хугацаа: 24 сар
Хүү төлөх давтамж: Улирал тутам
Үндсэн төлөлт: Хугацааны эцэст
Нийт татан төвлөрүүлэх дүн: 10 тэрбум
Хүүгийн татвар: 5%
Барьцаа: 50.0%-тай тэнцэх энгийн хувьцаа, Толгой компанийн эзэмшил дэх 11,200 мкв га газар
Sendly 2.0 бондыг сонгох шалтгаан
ЭРСДЭЛ БАГА
Үнэт цаас гаргагчийн толгой компани болох “Монголиан Финтек Групп” ХХК нь өөрийн эзэмшил дэх үнэт цаас гаргагчийн 50.0%-тай тэнцэх энгийн хувьцааг барьцаалж байгаагаас гадна толгой компани нь өөрийн эзэмшлийн нийт 11,200 мкв га талбай бүхий газрыг барьцаалж байна.
Хөндлөнгийн хууль, аудит, андеррайтерийн компаниуд болон зохицуулагч байгууллагууд болох СЗХ, МХБ-ийн шалгуурыг хангасан.
ХӨРВӨХ ЧАДВАР ӨНДӨР
Нээлттэй үнэт цаас учир хөрөнгийн биржээр дамжуулан хугацаанаас нь өмнө арилжаалах боломжтой.
ӨНДӨР ӨГӨӨЖ
Инфляцын түвшнээс 13.4 нэгж хувиар, бодлогын хүүтэй харьцуулахад 7.5 нэгжээр, ТОП-5 банкны хадгаламжийн дундаж хүүгээс 1.48 дахин өндөр өгөөжтэй.
ХҮҮ ТӨЛӨХ ДАВТАМЖ
Хадгаламжтай харьцуулахад Sendly 2.0 бондын хүү улирал тутам төлөгдөх нөхцөлтэй учир дахин хөрөнгө оруулалт хийж, хөрөнгө оруулалтын өгөөжөө нэмэгдүүлэх боломжтой.
ТАТВАР
Нээлттэй бондын хүүгийн орлогын албан татвар нь хаалттай бонд, хадгаламжаас 2 дахин бага буюу 5%
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй