Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Хонгконгт зах зээлийг гуйвуулж 15.9 сая USD-ын ашиг олсон 3 хүн яллагдлаа

Хонгконгт зах зээлийг гуйвуулж 15.9 сая USD-ын ашиг олсон 3 хүн яллагдлаа

Хонгконгт зах зээлийг гуйвуулж 15.9 сая USD-ын ашиг олсон 3 хүн яллагдлаа

Сит И-ки, Лам Винг-ки болон Там Чеок-ханг нар зах зээлийг гуйвуулсан хэргээр 4 жил 4 сараас 6 жил 8 сарын хугацаатай ял эдлэхээр болжээ.

Тэдний үйлдлийн улмаас Ching Lee Holding компанийн хувьцааны ханш 2016 оны 7 сард IPO-ийн ханшаас 2000 хувиар өсөж 5.98 HKD хүрсэн бөгөөд 2016 оны 9 сард 90 гаруй хувь буурсан байна.

Тэд энэ хугацаанд 124 сая HKD буюу 15.9 сая USD хууль бус ашгийг олжээ.

Энэхүү хэргийг Хонконгийн Үнэт цаас, фьючерсийн Хороо 5 сард ирүүлсэн бөгөөд одоогоор ийм төрлийн хэргээр ногдуулсан хамгийн чанга ял болж байна.

Сахилгын газрын захирал Кристофер Уильсон “Үүгээр бид ижил хэмжээний төстэй зах зээлийг урвуулан ашиглах үйлдлийг хэрхэвч тэвчихгүйг харуулж байна” гэж хэлсэн байна.

Хонконгийн Дээд Шүүхийн Дэд Шүүгч Дуглас Яу Так Хонг тус хэргийг “нарийн ээдрээтэй хуйвалдаан” бөгөөд жирийн зах зээлд оролцогчдод хохирол учруулж Хонконгийн санхүүгийн нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн гэдгийг тэмдэглэжээ.   

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.