Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Коксжих нүүрсний экспорт өссөн ч үнийн дүн нь бага байна

Коксжих нүүрсний экспорт өссөн ч үнийн дүн нь бага байна

Коксжих нүүрсний экспорт өссөн ч үнийн дүн нь бага байна

БНХАУ-ын Гаалийн ерөнхий газрын мэдээлснээр тус улс оны эхний зургаан сард өмнөх оны мөн үеэс 26.6 хувиар өндөр буюу 57.1 сая тонн коксжих нүүрс импортолжээ.

Энэ хугацаанд Монгол Улсын коксжих нүүрсний экспорт 32.8 хувиар өсөж 29.5 сая тоннд хүрсэн нь БНХАУ-ын нийт коксжих нүүрсний импортын 51.6 хувийг дангаар нийлүүлжээ. Ингэснээр Монгол Улсын коксжих нүүрсний экспортын дүн өнгөрсөн оны мөн үеэс 12.5 хувиар өсөж 3.932 тэрбум ам.долларт хүрчээ.

Харин 2024 оны эхний хагас жилийн байдлаар Монголын Хөрөнгийн Биржийн уул уурхайн бүтээгдэхүүний дуудлага арилжаагаар 13.0 сая тонн коксжих нүүрс буюу нийт коксжих нүүрсний экспортын 44.1 хувийг борлуулжээ.

Тус дуудлага арилжаагаар Эрдэнэс Тавантолгой ХК, Энержи Ресурс ХХК, Тавантолгой ХК, Хангад Эксплорейшн ХХК компаниуд нүүрсээ борлуулсан бөгөөд Монгол Алт (МАК) ХХК анх удаа нүүрсний дуудлага арилжаанд оролцож хатуу коксжих нүүрс борлуулсан байна. 

 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.