АНУ-ын Үнэт цаас болон биржийн хорооноос ethereum ETF-ийг хүлээн зөвшөөрлөө
Энэ оны эхэнд bitcoin ETF хөрөнгийн зах зээлд гарсан бол АНУ-ын Үнэт цаас болон биржийн хорооноос өчигдөр анхны спот etheruem ETF-ийг хүлээн зөвшөөрлөө.
Ether бол ethereum блокчэйн нь технологи дээр суурилсан бөгөөд 415 тэрбум ам.долларын зах зээлийн үнэлгээгээр биткойний дараа дэлхийд хоёрт ордог криптовалют юм. Одоогоор нэгж ethereum-ийн ханш 3450 ам долларт хүрээд байна.
Эхний ээлжинд Grayscale Ethereum Mini Trust (ETH), Franklin Ethereum ETF (EZET), VanEck Ethereum ETF (ETHV), Bitwise Ethereum ETF (ETHW), 21Shares Core Ethereum ETF (CETH), Fidelity Ethereum Fund (FETH), iShares Ethereum Trust (ETHA), Invesco Galaxy Ethereum ETF (QETH) гэсэн найман ETF хөрөнгийн зах зээлд арилжаалагдах зөвшөөрөл авсан ба CBOE, NYSE, Nasdaq биржүүдэд өнөөдрөөс эхлэн арилжаалагдах юм.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй