Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Премиум Нексус ХК-ийн 2024 оны эхний хагас жилийн цэвэр ашиг 10.7 тэрбум төгрөг гарлаа.

Премиум Нексус ХК-ийн 2024 оны эхний хагас жилийн цэвэр ашиг 10.7 тэрбум төгрөг гарлаа.

Премиум Нексус ХК-ийн 2024 оны эхний хагас жилийн цэвэр ашиг 10.7 тэрбум төгрөг гарлаа.

 

МХБ-ийн ТОП-20 индексэд багтдаг Премиум Нэксус ХК-ийн ашигт ажиллагаа 2024 оны эхний улиралд хугарлын цэгт ойртож, 0.8 хувийн нийт цэвэр алдагдалтай ажилласнаар 2024 оны эцэст ашигт ажиллагаанд хүрнэ гэсэн хүлээлттэй байсан.

Онцлох үзүүлэлтүүд:

  • Эхний хагас жилд Улаанбаатар хотод 23,  орон нутагт 5 салбарыг шинээр нээснээр нийт 393 салбартай болжээ.  
  • Чингис Шар Айраг ХХК, Сентрал Коммерс ХХК, Сентрал Кофе Рөүстинг ХХК болон Стора Централ ХХК нарыг нэгтгэсэн.
  • Дэлгүүрийн тоо оны эхнээс хойш 5.1% өсөж 393-т хүрсэн бол борлуулалтын орлого өнгөрсөн оны мөн үеэс 57.6% өсөж 263.6 тэрбум төгрөгт хүрсэн байна.

 

Шинжээчийн дүгнэлт:

Компанийн нэг дэлгүүрт ногдох борлуулалтын орлого өсөж, түгээлтийн нэгдсэн дэд бүтцээр үргүй зардлаа бууруулснаар борлуулалт болон ашигт ажиллагааны өсөлтийг бий болгосон.

Түүнчлэн 2024 оны эхний хагаст Стора.мн-ээр дамжуулан БНХАУ-аас бараа захиалах боломжийг бүрдүүлсэн, шар айргийн зах зээлд шинэ тоглогч болсон нь борлуулалтын орлогыг төрөлжүүлэх төлөвтэй байна. Премиум Нексус ХК-ийн зах зээлийн үнэлгээ 216.0 тэрбум төгрөг, хагас жилийн ашиг нь 10.7 тэрбум төгрөгөөс оны эцэст үнэ ашгийн харьцаа 10.1 гарах магадлалтай байна. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.