БНХАУ-ын эдийн засгийн өсөлт 0.6 нэгж хувиар саарлаа
БНХАУ-ын эдийн засгийн өсөлт 2024 оны 2 дугаар улиралд 4.7 хувь болж, өсөлтийн хурд нь өмнөх улирлаас 0.6 нэгж хувиар саарлаа.
2024 оны 6 дугаар сард аж үйлдвэрийн гарц, жижиглэнгийн худалдааны өсөлтийн хурд саарч, инфляц өмнөх сараас буурлаа.
2024 оны 6-р сарын эдийн засгийн үзүүлэлтүүд:
- Экспорт өмнөх оноос 8.6 хувиар өссөн нь 2023 оны 4 дүгээр сараас хойших хамгийн өндөр өсөлт боллоо.
- Импорт өмнөх оны мөн үеэс 2.3 хувиар агшлаа.
- Аж үйлдвэрийн гарцын өсөлт 5.3 хувь болж, өмнөх сараас 0.3 нэгж хувиар саарсан бол жижиглэн худалдааны өсөлт өмнөх сараас 1.7 нэгж хувиар буурч, 2.0 хувьд хүрлээ.
- Үйлдвэрлэгчийн үнийн индексийн өөрчлөлт -0.8 хувьд хүрч, 21 сар дараалан буурлаа.
- Аж үйлдвэрийн салбарын худалдан авалтын менежерийн индекс 49.5 болж, өмнөх сарын түвшинд хэвээр байв.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй