Spotify-ийн хэрэглэгчид 10 дахин нэмэгджээ.
Spotify компанийн идэвхтэй хэрэглэгчдийн тоо 2014 онд 60 сая гаруй байсан. Тэгвэл 10 жилийн дараа буюу 2024 оны хоёрдугаар улирлын байдлаар энэ тоо өмнөх улирлаас 12 хувиар өсөж, 626 саяд хүрч түүхэн дээд хэмжээндээ очжээ.
Тус компанийн 2024 оны 2-р улирлын тайлангаар төлбөртэй захиалагч буюу Spotify Premium-ийн хэрэглэгчдийн тоо тогтвортой өсөж, дэлхий даяар 246 сая болсон нь хамгийн эерэг үзүүлэлт байлаа.
Энэ нь компанийн орлогод эергээр нөлөөлж, улирлын орлого 20 хувиар өсөж, 3.8 тэрбум еврод хүрсэн байна.
Нэмж сонирхуулахад, Spotify Premium манай улсад харьцангуй хямд байдаг бөгөөд сарын 4.99 доллароор худалдан авах боломжтой. Мөн тус компанийн хувьцааны ханш оны эхнээс 76 хувиар өсөөд байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй